Гарчиг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022 оны 10-р сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УУХҮЯ-ны Сайд Ж.Ганбаатар  Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцан, ажилтан  албан хаагчидтай уулзалт хийлээ.  Түүнийг дагалдан Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга,  Геологийн бодлогын газрын  Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Сайд хэлэхдээ, эрдэс баялгийн салбар  Монгол Улсын экспортын 94 хувийг дангаараа хангадаг, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг, улсын эдийн засагт чухал ач холбогдолтой салбар учир төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг үр дүнтэй байлгаж, хөгжлийн дараагийн шатанд гаргах нь эх орны хөгжил, эдийн засагт өндөр үр өгөөж өгөн, тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх ач холбогдолтойг онцолсон юм. Эрдэс баялгийн салбарын хөгжлийг тодорхойлдог  геологийн суурь судалгаа, эрэл, үнэлгээ, шинжилгээний ажлууд дээр онцгойлон анхаарч, салбарын албан хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

65 жилийн түүхтэй Геологийн төв лабораторийн нэгж тасаг бүрийн үйл ажиллагаатай танилцан инженерүүд,  албан хаагчидтай санал бодлоо солилцон, хүний нөөцийн тогтвортой байдал болон чадварлаг, мэргэжлийн  боловсон хүчнүүд ажиллаж байгааг сайшаагаад , шинжилгээний ажилд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, засварлах ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Салбарын сайд ийнхүү 10 жилийн дараа Геологийн төв лабораторитой танилцаж байгаад, ажилтан албан хаагчид сэтгэл хангалуун үлдлээ.

10-р сар 13, 2022