Гарчиг

“ЛАБОРАТОРИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ” сэдэвт семинар

ГТЛ-ийн 60 жилийн ой 2017 онд тохиож байгаатай холбогдуулан манай лаборатори 2017 оны 11-р сарын 22-ны өдөр “Лабораторийн ур чадварын сорилт” сэдэвт семинарыг Стандарт Хэмжил зүйн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү семинарын зорилго нь Монгол улсад сорилт, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн лабораториудын чадавхийг сайжруулахад үр нөлөө үзүүлэх, тэдгээрийн хооронд харилцан туршлага, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Семинарын хөтөлбөрт эрдэс түүхий эд төдийгүй хүнс, эм, эмнэлгийн чиглэлийн ур чадварын сорилтын талаар мэдээлэл өгөхүйц илтгэлүүд, мөн ГТЛ-ийн зохион байгуулсан нүүрс болон хүдрийн УЧС-ын тойргуудын нэгдсэн үр дүнгүүдийг танилцуулах юм.

Семинарт зохион байгуулагчидтай дороох хаягаар хандаж бүртгүүлнэ үү.

Ү.Оюунтунгалаг-99034746 e-mail: Oyuntungalag@cengeolab.com

Д.Ганцэцэг-94011177 e-mail: Gantsetseg@cengeolab.com

11-р сар 10, 2017