Гарчиг

“ЛАБОРАТОРИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ” сэдэвт семинар зохион байгууллаа

ГТЛ-ийн 60 жилийн ойд зориулан 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Стандарт Хэмжил зүйн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсад сорилт, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрдэс түүхий эд төдийгүй хүнс, эм, эмнэлгийн төрийн болон хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөлүүдийг оролцуулан “Лабораторийн ур чадварын сорилт” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Семинарт нийт 37 байгууллагын 65 төлөөлөгч оролцож, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ю.Рауш Стандарт, Хэмжилзүйн Газар, Итгэмжлэлийн Хэлтэсийн дарга С.Ганцэцэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрдэм шинжилгээ судалгаа, эрсдлийн үнэлгээний төвийн менежер П.Отгонбаяр, П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн Лавлагаа лабораторийн зөвлөх, Ангаах ухааны доктор, проф. Г.Наран, Стандарт, Хэмжилзүйн Газрын Хэмжилзүйн Хэлтэс, ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн болон ГТЛ-ийн бусад төлөөллүүд илтгэл тавьсан юм.



Энэхүү семинар нь Ур чадварын сорилт (УЧС)-ын ач холбогдолыг сурталчилах, УЧС-д лабораториудын оролцох оролцоо болон тэдгээрийн чадавхийг сайжруулахад үр нөлөө үзүүлэх, лабораториуд хооронд харилцан туршлага, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

11-р сар 28, 2017