Гарчиг

Итгэмжлэлийг энгийнээр тайлбарлах нь

Эдгээр гурвалсан стандартыг нэвтрүүлснээр лабораторийн чанарын хамгийн өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд ийм гурвалсан итгэмжлэлийг дэлхий дахинд “ПЛАТИНУМ СТАНДАРТ” хэмээн нэрлэдэг байна.



1. Монгол улсад анх удаа эрдсийн түүхий эдийн шинжилгээний чиглэлээр ISO/IEC 17025 стандартын дагуу олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн.

2. Монголд анх удаа ISO Guide 34 стандартын дагуу олон улсын түвшинд Аттестатчилсан стандартчилсан загвар үйлдвэрлэгчээр итгэмжлэгдсэн.

3. Монголд анх удаа ISO/IEC 17043 стандартын дагуу Ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын түвшинд итгэмжлэгдсэн.

Америкийн үндэсний итгэмжлэлийн байгууллага (ANAB) - р итгэмжлэгдсэн 800 лаборатори, байгууллагаас зөвхөн 5 –нь ийм гурвалсан итгэмжлэлтэй.

Эдгээр 5 байгууллагын нэг бол Монгол улсын геологийн төв лаборатори бөгөөд Монголын анхны эрдсийн шинжилгээний бүрэн цогц шинжилгээ хийдэг хамгийн том лаборатори юм.

Энэ түвшинд хүрэхэд бүхнээ зориулсан үе үеийн нийт хамт олондоо баяр хүргэж, харилцагч байгууллагууддаа талархан эрхэм дээдийг хүсэж байна.

Монгол Улсын Геологийн төв Лабораторийн Захирал
Норовын Тэгшбаяр

12-р сар 17, 2015