Гарчиг

Инженер, техникийн ажилтнуудыг Франц улсад сургах хэлэлцээр хийв

Монгол Улсын Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаяр, Францын элчин сайдын яамны ажилтан Anais Grivot, Франц улсаас Япон улсад суугаа Монгол болон Япон улсыг хариуцсан Цөмийн технологийн зөвлөх Christophe Xerri, Франц улсын Атомын энергийн комиссын гадаад харилцааны мэргэжилтэн Thomas Mieusset болон Pierre Yves Thro нар 2015 оны 10-р сарын 19-нд цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын үеэр Геологийн төв лабораторийн инженер, техникийн ажилтнуудыг Франц улсад магистр, докторын тэтгэлгээр суралцуулах асуудлыг авч хэлэлцэв.

2015 оны 6-р сараас 9-р сарын хооронд “Цөмийн шинжлэх ухаан болон технологийн салбар дахь Франц улсын Атомын энергийн комисс – Монгол улсын Цөмийн энергийн комисс хоорондын хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд Геологийн төв лабораторийн химийн гүйцэтгэгч инженер П.Цэрэнлхам Франц улсад “Цацраг идвэхт изотопын шинжилгээ”-ны сургалтанд хамрагдаад ирсэн юм.

10-р сар 23, 2015