Гарчиг

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, компаниудын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан бие биенээ дэмжиж хамтран ажиллахыг уриалах зорилгоор “Зөвлөлдөх уулзалт”-ыг Геологийн төв лаборатори болон Төрийн өмчийн хороо хамтран 11-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтанд ТӨХ-ны дарга болон Геологийн төв лабораторийн захирал, удирдах ажилтнууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд, дулааны цахилгаан станцуудын төлөөлөл оролцож, Геологийн төв лабораторийн үйл ажиллагаа, шинжилгээний арга аргачлалтай танилцан, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

12-р сар 02, 2015