Гарчиг

Захирлын мэндчилгээ

Мэндчилгээ

Эрдсийн түүхий эд, байгаль орчны шинжилгээ, аттестатчилсан стандартчилсан загварын үйлдвэрлэл, ур чадварын сорилтын чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд “ПЛАТИНУМ” түвшинд итгэмжлэгдсэн Геологийн төв лабораторид тавтай морилно уу.

Юуны өмнө, Геологи эрдэс баялгийн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг залгамжлан яваа шинэ үеийн геологичид, судлаачид, салбарын нийт ажилтан, ажиллагсдад болон бидэнтэй хамтран ажилладаг үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье.

Манай лабораторийн 60 гаруй жилийн түүхтэй үйл ажиллагаа, шинжилгээний ажлын туршлагыг дотоод, гадаадын үйлчлүүлэгчид өндрөөр үнэлдэгт бид их бахархдаг.

Геологийн төв лаборатори нь Олон улсын хэмжээнд Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17025 стандарт, Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17043 стандарт мөн Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага ISO 17034 гэсэн гурвалсан стандартуудыг нэвтрүүлж, “ПЛАТИНУМ СТАНДАРТ”-аар итгэмжлэгдсэн Монгол улсын анхны лаборатори болсон юм.

Бид эдгээр стандартуудын дагуу эрдсийн түүхий эдийн цогц шинжилгээг хэрэгжүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар геологийн судалгааг гүйцэтгэж буй ажлын лабораторийн шинжилгээний 90 гаруй хувийг гүйцэтгэхээс гадна, хяналт шалгалтын шинжилгээ, стандартчилсан загварын үйлдвэрлэл, ур чадварын сорилт, экспортын бүтээгдэхүүний экспертиз шинжилгээ, уул уурхайн олборлолтын хяналтын сорьцлолт, технологийн туршилт, геологийн эрэл, хайгуулын шатны шинжилгээ, байгаль орчны мониторингийн шинжилгээ зэргийг гүйцэтгэж байна.

Геологийн төв лаборатори нь урт хугацааны хамтын ажиллагаа, найдвартай харилцааг улам илүү бататгах, ашигт малтмалын хайгуулын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний цогц чанартай үр дүнгээр найдвартай хангах, түргэн шуурхай найрсаг харилцааг үйлчлүүлэгчиддээ санал болгон ажиллах болно.

Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал

Өлзийн Оюунбаатар