Гарчиг

ГТЛ - CCIC групп нар стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцлаа.

2018 оны 09 сарын 14-нд Геологийн төв лаборатори (ГТЛ)-ийн Захирал Ө.Оюунбаатар, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Батзориг нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод айлчлан Хятад улсын CCIC групп - хяналт, баталгаажуулалтын байгууллагатай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцлаа. CCIC группын ерөнхий менежер Гао Донгфэнг, ГТЛ-ийн захирал Ө.Оюунбаатар нар хоёр талын нэрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу хоёр тал хөндлөнгийн хяналтын зах зээлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх ажилд стратегийн чиглэлээр хамтын ажиллагааг явуулах, хөндлөнгийн хяналтанд илүү гүнзгий хамтарч ажиллах, нүүрс, зэсийн баяжмал болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний судалгаа шинжилгээний ажилдтусгай баг гарган хамтран ажиллахаар боллоо.

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаас өмнө хоёр тал санал солилцон, хэлэлцээр хийлээ. Ерөнхий менежер Гао Донгфeнг байгууллагынхаа бизнесийн хамрах хүрээ, боловсон хүчин, лабораторийн үйл ажиллагаа болон сүүлийн үеийн хамтын ажиллагааны гол төслүүдийн танилцуулгыг хийсэн ба ГТЛ-ийн ҮЭ дэд захирал Л.Батзориг нь лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, боловсон хүчний талаар танилцуулж, боловсон хүчин бэлтгэх талаар саналаа солилцлоо.

Хоёр тал ирээдүйн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор хоёр орны айчлал, солилцооны хөтөлбөр, хөндлөнгийн хяналт шалгалт, худалдааны бодлого, стандарт, технологи болон төслийн талаарх мэдээлэлийн талаар харилцан бие биедээ холбоо тогтоож байхаар тохиролцов.

Хятад болон Монгол улсын хамтын ажиллагааны үр дүнд манай хоёр улсын хөндлөнгийн хяналтын зах зээлд CCIC болон ГТЛ-ийн нөлөөг улам нэмэгдүүлж, хоёр компанийн цаашдын хөгжил нь өргөжин тэлэх болно.


9-р сар 20, 2018