Гарчиг

ГТЛ нь ISO Guide 34 стандартын дагуу итгэмжлэгдлээ

2012 оны 8-р сард ГТЛ нь АНУ-ын ACLASS (ANSI-ASQ Үндэсний Итгэмжлэлийн Зөвлөл) байгууллагаар ISO Guide 34 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу итгэмжлэлийн үнэлгээ хийлгэж, 9-р сарын 11-ний өдрөөс итгэмжлэгдлээ. ACLASS бол Олон Улсын болон Ази, Номхон Далайн Лаборатори Итгэмжлэлийн Байгууллага (ILAC, APLAC)-уудын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрүүдийн гишүүн байгууллага. 

ISO Guide 34 стандартын дагуу олон улсын түвшинд итгэмжлэгдэх энэ ажлыг Монгол-Германы засгийн газрын хамтарсан “Стандартчилсан загварын аттестатчилал” төслийн хүрээнд 2008 оноос ГТЛ дээр хэрэгжүүлж эхэлсэн юм. ISO Guide 34 болон ISO/IEC 17025 стандартуудаар давхар итгэмжлэгдсэнийг өнөөдөр дэлхий дахинд "Алтан стандарт" гэж нэрлэж байна. ГТЛ нь 2005 оноос эхлэн ISO/IEC 17025 стандартын дагуу итгэмжлэгдсэн.

9-р сар 20, 2012