Гарчиг

ГТЛ НЬ “DISCOVER MONGOLIA-2018” –Д ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦЛОО

Эрдэс баялаг, уул уурхайн “Discover Mongolia-2018” чуулганы нэгдсэн хуралдаан 2018 оны 09 сарын 06-07 нд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Геологийн төв лаборатори (ГТЛ) нь уг чуулганд Ивээн тэтгэгчээр оролцсон ба чуулганы үеэр үзэсгэлэнд оролцсон гадна дотны зочид төлөөлөгчид ГТЛ-ийн өнөөдрийн түвшинд хүрсэн амжилт, бүтээл, үйл ажиллагааг ихээхэн сонирхож, өндөрөөр үнэлж байсан.

“Discover Mongolia-2018” нь алт, зэс, төмрийн хүдэр зэрэг салбарын хувьд өргөн хүрээг хамарсан эрдэс баялгийн талаар хэлэлцэж, мөн татвар, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт зэрэг сэдвийг хөндөж ярилцсан цар хүрээ ихтэй арга хэмжээ болсон. Чуулга уулзалтанд хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлөгчид зэрэг 25 орныг төлөөлсөн 700 гаруй зочид төлөөлөгчид оролцсон.

“Discover Mongolia-2018” нь Монгол улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, томоохон төслүүд урагшлахад хөрөнгө оруулах таатай боломжууд нээж өгч буй өндөр ач холбогдолтой чуулган болж өнгөрлөө.


9-р сар 10, 2018