Гарчиг

ГТЛ нь СХЗГ-аас зохион байгуулсан APLAC-ын магадлан итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай оролцлоо

Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) нь 2018 оны 5 сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд APLAC (Ази Номхон Далайн Лаборатори Итгэмжлэлийн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын MRA (Олон талын хүрээнд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр)-т тусгасан сорилт, шалгалт тохируулгын лаборатори, техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийг хүлээн зөвшөөрүүлсэн үр дүнгээ батлах магадлан үнэлгээнд амжилттай хамрагдсан үр дүнгээ тайлагнасан байна. Үүнд:

Монгол улсын Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн Хэмжил зүйн алба, Геологийн төв лаборатори ТӨҮГ, Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хэмжил зүйн лабораториуд үнэлгээнд хамрагдсан ба үнэлгээгээр Үндэсний итгэмжлэлийн тогтолцоо (MNAS)-ны ISO/IEC 17011:2004 стандарт, ILAC/IAF-ын зохих баримт бичигт нийцэх байдал, үнэлгээний мэргэжилтнүүдийн ур чадвар, итгэмжлэгдсэн лабораториудын чадавхийг магадлан, нягтлаж шалгах үйл ажиллагаа явагдсан байна. Үнэлгээг Японы итгэмжлэлийн байгууллага (JAB)-ын дэд захирал Yoshinobu Uematsu, Тайваны итгэмжлэлийн байгууллага (TAF)-ын ажилтан Joshua Yang нар явуулсан байна.

СХЗГ-ын удирдлагаас итгэмжлэлд амжилттай оролцсон үнэлгээний мэргэжилтнүүд, үнэлгээнд оролцсон 3 байгууллагадаа болон итгэмжлэлийн үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг чадварлаг хамт олондоо талархлаа дэвшүүлэн мэндчилсэн байна.


5-р сар 28, 2018