Гарчиг

ГТЛ-ийн ажлын амжилт, үр дүнгээс

ГТЛ нь эх орныхоо геологи-уул уурхайн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хувь нэмрээ оруулж

  • Эрдэнэт, Цагаан суврагын зэс, молибден
  • Модот, Хүж хаан, Баян мод, Жанчивлангийн цагаан тугалга
  • Түмэнцогт, Улаан уул, Их хайрхан, Цагаан давааны вольфрам
  • Бороо, Толгойт, Их алт, Заамарын алт
  • Налайх, Шарын гол, Бага нуур, Тэвшийн говь, Таван толгойн нүүрс
  • Хөтөлийн шохойн чулуу
  • Цагаан чулуутын гантиг

зэрэг ашигт малтмалын олон мянган илэрцийг нээн илрүүлэхэд тулгуур мэдээллийг гарган өгч ирэв.

  • 1980-1987 онуудад улсын хэмжээнд ажлын амжилтаараа тэргүүний байгууллагаар шалгарав.
  • 2000 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөлт байгууллага болов.
  • 2003 онд “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн байгууллага”-ын гэрчилгээ авав.
  • 2005 онд Монгол улсад анх удаа эрдсийн түүхий эдийн шинжилгээний чиглэлээр ISO/IEC 17025 стандартын дагуу олон улсын хэмжээнд итгэмжлэгдэв.
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2007 оны “Дэвшилтэт технологи ноу-хау хэрэгжүүлэгч Энтрепренер”, Монгол улсын “ТОП 100 Аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарав.
  • МҮХАҮТ-ын 2010 оны “Шинжлэх ухаан бизнесийг амжилттай холбогч-Энтрепренер”, Монгол улсын “ТОП 100-д өрсөлдөгч 50 Аж ахуйн нэгжийн нэгээр тус тус шалгарав.
  • МҮХАҮТ-ын 2011 оны “Шилдэг технологи, ноу хау нэвтрүүлэгч оны шилдэг Энтрепренер” 2011, 2012, 2014 онд Монгол улсын “ТОП 150 Аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарав.
  • 2012 онд Монгол улсад анх удаа ISO Guide 34 стандартын дагуу Аттестатчилсан стандартчилсан загвар үйлдвэрлэгчээр, 2015 онд ISO/IEC 17043 стандартын дагуу Ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын түвшинд итгэмжлэгдэж гурвалсан итгэмжлэл буюу “ПЛАТИНУМ СТАНДАРТ”-ыг нэвтрүүлсэн лаборатори боллоо.