Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ, "ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ 2022" ОЛОН УЛСЫН ОНОЛ ПРАKТИKИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газрын дэмжлэгтэйгээр Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос зохион байгуулсан  “Эрдэс боловсруулалт-2022” ОУ-ын онол практикийн хурал 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал хэрэглэгчийн шаардлага, бүтээгдэхүүнд тавигдах стандарт үзүүлэлт байнга өсөн нэмэгдэхийн хэрээр эрдэс баяжуулалт, боловсруулалтын техник технологийн дэвшил, үйл ажиллагааг эрхлэх хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг төрийн болон төрийн бус байгууллагууд, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан хамтдаа хэлэлцэн санал солилцох зэрэг олон давуу талуудтай байлаа. 

Хуралд Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Технологи туршилтын лабораторийн   баяжуулж буй  дээжүүд болон  Монгол орны өнцөг булан бүрээс авчирсан өнгөт чулууны тасгийн чулуугаар урласан  чулуун бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.

Мөн салбарын техник технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн ОУ-ын  туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгаа, зэс, алт, нүүрс, төмөр, металлурги, уул уурхайн үйлдвэрлэл, инновацын чиглэлээр олон сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд боллоо.

10-р сар 24, 2022