Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ-ЫН ХАМТ ОЛОН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын хамт олон, инженерээс ажлын гараагаа эхэлж, салбартаа 30 гаруй жилийг зориулж яваа, үе үеийн түүхийг бүтээлцэж байсан удирдлагууд болох Б.Батжаргал, Г. Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Б.Батжаргал нь 1975 оноос Чулуу судлалын инженерээс ажлын гараагаа эхэлж 1993-2014 оны хооронд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Захирлаар ажиллаж байсан бол Г.Бат-Эрдэнэ 1983 оноос эхлэн Химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерээс ажлын гараагаа эхэлж, Дэд захирлын албан тушаалуудыг амжилттай хашиж байсан гавьяатнууд юм.


Энэ жилийн хувьд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын 65 жил, Уул уурхайн салбарын 100 жилийн ой давхар тохиож байна. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ түүхт ойгоо ажлын өндөр амжилтаар угтаж байна.

7-р сар 21, 2022