Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ-ын ТҮҮХТ 65 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ үүсч хөгжсөний түүхт 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн  арга хэмжээг угтсан байгууллагын нэрэмжит спорт өдөрлөг 2022 оны 04-р сарын 09-ны өдөр амжилттай зохион байгуулагдан, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрлөөр тус бүр эрэгтэй эмэгтэй 6-н баг авхаалж самбаагаа сорьлоо. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ жил бүр спорт өдөрлөгийг зохион байгуулсаар ирсэн. Спорт өдөрлөгийн үеэр  “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын шигшээ багийн тамирчидаа шалгарууллаа. Шигшээ багийн тамирчид цаашид байгууллагаа төлөөлөн Улсын хэмжээний спорт тэмцээнүүдэд оролцох юм. Түүхт 65 жилийн ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

4-р сар 13, 2022