Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ-ын ТЕХНОЛОГИ ТУРШИЛТЫН ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Ш.ЧИМГЭЭ МУ-ын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛАН СУНГУУЛЛАА

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь нарийн мэргэжлийн инженерүүд, албан хаагчдаар хүний нөөцөө бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Өнөөдрийг хүртэлх 65 жилийн хугацаанд Геологийн төв лабораториос МУ-ын Гавьяат зүтгэлтэн, МУ-ын ШУ-ы Гавьяат зүтгэлтнүүд, Докторууд, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, Алтан гадас одонт, МУ-ын Тэргүүний геологичид гээд ажил үйлсээрээ манлайлан, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан олон гавьяатнууд төрөн гарсан. 

Тэдний нэг болох Технологи, туршилтын лабораторийн Эрхлэгч, МУ-ын зөвлөх Инженер Ш.Чимгээ МУ-ын Зөвлөх инженерийн эрхээ баталгаажуулан сунгууллаа. Өнөөдрийг хүртэлх 33 жилийн хугацаанд Баяжуулах технологи, туршилтын лабораториос ажлын гараагаа эхэлж байсан Инженер Ш.Чимгээ ажлын туршлага, ур чадвар, хийсэн туршилтуудаараа 2011 онд МУ-ын Зөвлөх инженер болж байсан түүхтэй. Цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

6-р сар 21, 2022