Гарчиг

“Геологийн төв лаборатори ТӨҮГ-ыг танилцуулах уулзалт” зохион байгууллаа

Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 93, Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан “Геологийн төв лаборатори (ГТЛ)-ийг танилцуулах уулзалт”-ыг 2015 оны 10-р сарын 15-нд ГТЛ-ийн Хурлын танхимд зохион байгууллаа. “Танилцуулах уулзалт”-нд ГТЛ-ийн урт хугацааны тогтвортой, найдвартай харилцагч байгууллагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тус уулзалтын үеэр захирал докторант Н.Тэгшбаяр ГТЛ-ийн тухай сүүлийн үеийн шинэ мэдээ болон байгууллагын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв.

Энэ уулзалтын үеэр хүрэлцэн ирсэн зочид уулзалтын арга хэмжээнд сэтгэл хангалуун байсан бөгөөд ГТЛ хурдан шуурхай, найдвартай үйлчилгээг үргэлж үзүүлэх, хоёр тал цаашид улам илүү нягт холбоотой хамтран ажиллана гэдгээ харилцан илэрхийллээ.

10-р сар 20, 2015