Гарчиг

"ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ", "ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС" ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Өнөөдөр “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Дэд захирал Э.Содномжамц, Цөмийн физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Н.Балжинням нар “Цөмийн энергийн комисс”-т ажиллаж, Ажлын албаны дарга Г.Манлайжав, Цөмийн технологийн газрын дарга М.Чадраабал, Ажлын албаны Цацрагийн аюулгүй байдлын Газрын дарга Э.Нямдаваа болон холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Гамма спектрометр төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах асуудлаар “Цөмийн энергийн комисс” дэмжин хамтран ажиллахаар боллоо.
Цаашид хамтран ажилласнаар “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Цөмийн физикийн шинжилгээний лабораторыг хөгжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.

3-р сар 03, 2022