Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ-т ҮЙЛДВЭРЛЭСЭН АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАРЫГ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖИХ ХЭРЭГСЛЭЭР АМЖИЛТТАЙ БҮРТГҮҮЛЛЭЭ

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь CGL 210 Зэсийн баяжмалын Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ) үйлдвэрлэх ажлыг ISO 17034:2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавигдах шаардлага” олон улсын стандартад нийцүүлэн, Оюу толгойн зэсийн баяжмалын дээжээр үйлдвэрлэж 2021 оны 12-р сард баталгаажуулсан. 

  Тус АСЗ нь 11 элементийн агуулгыг аттестатчилж, тэдгээрийн хэмжлийн эргэлзээг тогтоосон бөгөөд гэрчилгээнд нэмэлтээр 18 элементийг мэдээллийн утгаар оруулсан. Энэхүү АСЗ-ыг дотоодын хэрэглэгчдэд болон дэлхийн зах зээлд өөрийн дистрибьютер байгууллагаар дамжуулан худалдан борлуулж байна.

Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2022 оны 05-р сарын 10-ны өдрийн хурлаар CGL 210 Зэсийн баяжмалын АСЗ-ын үйлдвэрлэлийн тайлан хэлэлцүүлэв. Хэмжил зүйн зөвлөлийн хуралд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ажлын хэсэг болох СЗҮТ-ийн дарга Н.Болормаа, Дотоод аудитор Д.Ганцэцэг, СЗБ-ын инженер Ж.Мөнхцоож нар оролцлоо.

Зэсийн баяжмалын аттестатчилсан стандартчилсан загварыг Монгол улсын сорилт туршилт, хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаар олгохоор зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ. “Геологийн Төв Лаборатори” ТӨҮГ нь Монгол улсын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон сорилт туршилт, шинжилгээ судалгааны байгууллагуудын хэмжлийн үйл явцад дэмжлэг үзүүлэх, шинэ хэмжих хэрэгслийг амжилттай зохион бүтээлээ.

5-р сар 11, 2022