Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ-РТ ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Өнөөдөр “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан 21 албан хаагчдаа засгийн газрын салбарын “тэргүүний геологич” цол тэмдэг болон яамны “хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Энэ жилийн хувьд Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой давхар тохиож байгаагаас гадна “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын 65 жил, Уул уурхайн салбарын 100 жилийн ой давхар тохиож байна.

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь нарийн мэргэжлийн инженерүүд, албан хаагчдаар хүний нөөцөө бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Баяр наадмыг тохиолдуулан ийнхүү албан хаагчдаа шагнаж урамшууллаа. Нийт албан хаагчдадаа ажлын амжилт хүсье.

7-р сар 18, 2022