"ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ" ТӨҮГ, ОЛОН УЛС БОЛОН ДОТООДЫН ЛАБОРАТОРИУДАД СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАРЫН ДЭЭЖЭЭ ИЛГЭЭЛЭЭ.
“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Захирлын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/26 тоот тушаалын дагуу шинээр зохион бүтээж баталгаажуулсан Аттестатчилсан Стандартчилсан Загварыг /АСЗ/ зах зээлд нэвтрүүлэх, маркетинг борлуулалтыг идэвхжүүлэх зорилгын хүрээнд аттестатчиллын шинжилгээнд оролцсон ОУ-ын болон дотоодын лабораториудад АСЗ-ын дээжээ илгээлээ.
ОУ-ын 27, дотоодын 8 лабораториудад дээж илгээх ажлыг Стандартчилсан Загвар Үйлдвэрлэлийн Тасаг 2022 оны 1 дүгээр сарын 26-наас 3 дугаар сарын 4-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.
* CGL 301 Хөрс АСЗ-т оролцсон 16-н лаборатори
* CGL 302 Хөрс АСЗ-т оролцсон 16 лаборатори
* CGL 210 Зэсийн баяжмал АСЗ-т оролцсон 17 лаборатори
* CGL 503 Ураны хүдэр АСЗ -т оролцсон ОУ-ын 12 лабораториудад дээжээ илгээлээ.
АСЗ-ын дээжүүдийг Австрали, Канад, Перу, Болгар, ОХУ, Мексик, Испани, Португал, ХБНГУ, Польш, Англи, АНУ, Нидерланд зэрэг 14 улсын 35 лабораториудад илгээж, хамтын ажиллагаагаа улам баталгаажууллаа.


АСЗ-ын дээжүүдийг Австрали, Канад, Перу, Болгар, ОХУ, Мексик, Испани, Португал, ХБНГУ, Польш, Англи, АНУ, Нидерланд зэрэг 14 улсын 35 лабораториудад илгээж, хамтын ажиллагаагаа улам баталгаажууллаа.