Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫН ИТГЭМЖЛЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЖ, ӨНДӨР ҮНЭЛГЭЭ АВЛАА

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ 2022 оны 7-р сарын 05-08-ны өдрүүдэд АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага (ANAB)-аар ISO 17034:2016 Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавигдах шаардлага болон ISO/IEC 17043:2010 Тохирлын үнэлгээ-Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага стандартуудын дагуу итгэмжлэлийн үнэлгээг амжилттай шалгууллаа.

“Тус итгэмжлэлийн үнэлгээ онлайнаар явагдсан бөгөөд ANAB-ийн үнэлгээний мэргэжилтэн Alan Laffin стандартуудын шалгуурын дагуу үнэлгээ хийн, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ыг үлгэр жишээ гүйцэтгэлтэй байсныг онцлон дурдаад, итгэмжлэлийн хугацааг 2 жилээр хугацаа сунгалаа.

7-р сар 18, 2022