Гарчиг

“ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ, МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨДӨРЛӨГ”-Т ЗОЧИН БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО

“Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль 

жил бүр “Үйлдвэрлэлийн өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Тус сургуулийн хувьд чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхааран ажилладаг бөгөөд уул уурхай болон бусад үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани,  байгууллагуудад оюутнуудаа дадлагажуулах, мэдээлэл солилцох, мэргэжлийн сүлжээг бий болгох зорилготойгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь МУИС, ШУТИС, МГТИС-тэй хамтран ажилладаг.

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь өнөөдрийг хүртэлх 65 жилийн хугацаандаа Монгол улсынхаа шилдэг мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай хамтран ажиллаж, оюутан залуучуудад дадлага хийх боломж нөхцлөөр ханган, уул уурхай, геологи, мэргэжлийн лабораториудад шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж, төгсөгчдийг ажлын байраар хангасаар  ирсэн. Цаашид үндэсний болон олон улсын шинжилгээний лабораториудад ажиллах чадвартай  шилдэг боловсон хүчнийг бэлтгэх нь бидний зорилго юм.

4-р сар 13, 2022