Гарчиг

"ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ" ТӨҮГ "МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ 2022" ЧУУЛГА, ҮЗЭСГЭЛЭНД АЛТАН ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦЛОО



Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбооноос зохион байгуулсан "Монголын геологи хайгуул 2022" чуулга уулзалтыг УҮХҮЯ, АМГТГ, Үндэсний Геологийн алба, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ШУТИС, МУИС хамтран зохион байгууллаа. Ковид цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан "Монголын геологи хайгуул 2022" чуулга уулзалт энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд "Геологийн төв лаборатори" ТӨҮГ алтан ивээн тэтгэгчээр амжилттай оролцлоо. Чуулга уулзалтын үеэр Геологийн судалгаа шинжилгээ, уул уурхай, ашигт малтмалын тухай өргөн сэдвүүдээр 40 гаруй илтгэлүүд тавигдсанаас гадна 24-н байгууллагын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үзэсгэлэн дэлгэгдлээ.
Илтгэлийн хэсэгт  "Геологийн төв лаборатори"-д зохион бүтээсэн  Оюу толгойн зэсийн баяжмалын аттестатчилсан стандартчилсан загварын үйлдвэрлэл, баталгаажуулалт гэсэн сэдвээр илтгэл тавьсан бол Увс аймгийн Өндөрхангай суманд орших Дэлт CU-NI-ийн илрэлийн геологи, хүдэржилтийн онцлог сэдвээр ханан илтгэлд оролцлоо. Чуулга уулзалтын хаалтын үеэр Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий Геологич Д.Алтанхуяг "Геологийн төв лаборатори" ТӨҮГ-ын Өнгөт чулууны цехийн бүтээлийг худалдан авлаа. Энэ онд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын түүхт 65 жилийн ой, Уул уурхайн салбарын 100 жилийн ой давхар тохиож байна. Түүхт 65 жилийн ойн хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.



5-р сар 06, 2022