Гарчиг

Геологийн төв лаборатори ТӨҮГ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

2 дугаар сарын 16-ны өдөр Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Захирал О.Даваасамбуу болон Дэд захирал Э.Содномжамц нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхантай бүх албан хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах гэрээнд гарын үсэг зурлаа. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь Япон стандартын дагуу баригдсан, япон стандартын эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон эмнэлэг юм.Тус эмнэлэгт АШУҮИС-ийн эрдэмтэн профессорууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладагаас гадна олон улсын болон үндэсний шилдэг их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж бэлтгэгдсэн хүний нөөцөөр бүрэн хангагдсан шинжлэх ухааны ололтыг практикт нэвтрүүлж анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны жишиг төв бүхий үндэсний тэргүүлэгч эмнэлэг юм.

Гэрээ байгуулах үеэр Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын удирдлагууд ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндийг чухалчлан авч үздэг тухайгаа дурьдаад эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг олон талаар авах тухай уулзалт боллоо. Геологийн төв лаборатори ТӨҮГ нь олон улсын болон үндэсний итгэмжлэлийн дагуу эрдсийн цогц шинжилгээ хийж гүйцэтгэдэг Монголын цорын ганц төрийн өмчит байгууллага юм.

2-р сар 18, 2022