Гарчиг

Геологийн төв лаборатори сүлд дуутай боллоо

Шүлэг. Цагаанбандийн Шагжжав

Хөгжим. Буяндэлгэрийн Пүрэвсүрэн /МУСТА/


Эрдэнэсийн шинжээчид

Хайгуулч геологичийн хайж нээсэн

Хаан нандин хувилахуй эрдэнэсийн

Хамаг нууцыг дэлгэж тайлсан

Хосгүй чадвартан, энгүй увидастан

Дахилт:Эрдэс баялaгаа шинжилж судласан

Эрдэнийн далай эртний Монголын

Эрхэм түүхийг бүтээж хөгжүүлсэн

Эрдэнэсийн шинжээчийн эрдэм гайхам

Хагас зууны гэгээн өнгөндөө

Хараа мэлмий тэгширч цэгцэрсэн

Хоёр зууныг холбож өртөөлсөн

Ховорхон заяанд хамтаар учирсан

Дахилт:

Үеэс үед бидэнд өвлөгдсөн

Үнэт баялгаа дээдлэн шүтсэн

Дэлхийн дайтад үйл нь танигдсан

Дээжилж магадласан ариун үйлстэн

Дахилт:

Олон үедээ онголж дээдэлсэн

Очир эрдэнийн чанадын чанадад

Оньсон техникийн шидээр нэвтэрсэн

Очих алсын ирээдүйд хөтлөсөн

Дахилт:


Намир продакшнд бүтээв. 2015 оны 11-р сарын 17. УБ хот.

12-р сар 07, 2015