Гарчиг

Геологийн төв лаборатори нь "Монголын Геологи хайгуул 2016" чуулга уулзалтанд амжилттай оролцлоо

Жил бүр зохион байгуулагддаг “Монголын Геологи хайгуул 2016” чуулга уулзалт энэ сарын 24-26ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил 8 дахь удаагаа болж буй тус чуулга уулзалтанд манай “Геологийн Төв Лаборатори”жил дараалан оролцож 8 дахь жилдээ хамтран ажиллаж, энэ жил Алтан ивээн тэтгэгчээр оролцлоо. Мөн хурлын үеэр манай байгууллагын Цөмийн физикийн хяналтын инженер П.Номинцэцэг“Баруун Монголд тархсан мафик метаморф чулуулгийн геохимийн судалгаа” сэдэвт илтгэл тавьж ирсэн зочдын анхаарлыг татаж байлаа. Ийнхүү тус чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

3-р сар 30, 2016