Гарчиг

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН УДИРДЛАГУУД, ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВӨӨС ТӨРСӨН АНХНЫ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН”-Д ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Өчигдөр буюу 2022оны 12 дугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын Захирал Н.Ганболдыг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагналаа. Н.Ганболд нь Сүүлийн 6 жилийн хугацаанд “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын Захирлын албан тушаалыг хашиж байгаа бөгөөд тус байгууллагаас төрсөн анхны “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” болж байна. 

Тэрээр ажиллах хугацаандаа геологийн зураглал, ерөнхий эрэл, региональ геологийн болон сэдэвчилсэн судалгааны олон төслийг удирдан ажиллаж, Монгол улсын үнэт металлын ордыг нээн илрүүлэх болон эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, улсын сан хөмрөгийг арвижуулах  үйлсэд хувь нэмрээ оруулж яваа чадварлаг инженер юм.

Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Захирал О.Даваасамбуу Аж үйлдвэрийн гавьяат ажилтанд хүндэтгэл үзүүлж онцлон хэлэхдээ: Геологийн төв лаборатори болон  Геологийн судалгааны төв нь олон жил  нэгэн дээвэр дор үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагуудын зарчмаар харилцан дэмжлэг үзүүлэн, бат бэх харилцаатай хамтрагч байгууллагууд байсаар ирсэн. Шинэ оны босгон дээр Геологийн судалгааны төвөөс анхны “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” төрж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлэн, өөрийн болон хамт олныхоо нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлэн,  цаашид энэ байгууллагаас салбарын олон Гавьяатууд төрөн гарахыг хүсэн ерөөлөө.

12-р сар 30, 2022