Гарчиг

Бүгд найрамдах Болгар улсын Элчин сайд Манай Лаборатори-д зочиллоо

Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мирослав Комаров Монголд анх удаа Гурвалсан стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын Геологийн Төв Лабораторид айлчилж Захирал Норовын Тэгшбаяртай уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын үеэр лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр хэлэхдээ: “Монгол Улс нь Гурвалсан стандартыг хэвшүүлж дэлхийн түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүрсэнд танай хамт олноор бахархаж байна. Цаашдаа лабораторийн, тэр тусмаа геологийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн яриандаа дурдлаа.


6-р сар 21, 2016