Гарчиг

Баяжуулагчдын уулзалт, семинарыг зохион байгууллаа

Монгол Улсын Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо (МАМБХ), Монголын улсын Геологийн төв лаборатори хамтран “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулагч аж ахуйн нэгжүүдийн уулзалт, сургалт”-ыг 11-р сарын 19-нд зохион байгууллаа.

Энэ семинарт УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, АМГ-ын Уул уурхайн хэлтэс, МАМБХ, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо, Уул уурхайн хүрээлэн, Glogex ХХК, ШУТИС-ийн Уул уурхайн сургууль болон МҮИС зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Тус семинарт уул уурхайн компаниудын төлөөлөл болох баяжуулагч инженерүүд цугларч, өөрсдийн үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Геологийн төв лаборатори нь уул уурхайн ашиглалт явуулах гэж байгаа компаниудад технололги туршилтын ажлыг хэрхэн чанартай гүйцэтгэж өгөх, цаашид хагас үйлдвэрлэлийн томсгосон хэмжээний туршилт хийх бааз суурийг бий болгох талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

11-р сар 23, 2015