Гарчиг

"Ашигт малтмалын хайгуулын ажлын үр өгөөжийг сайжруулахад итгэмжлэгдсэн лабораторийн оролцоо" семинар амжилттай зохион байгуулагдаж байна.

Монгол улсын Геологийн Төв Лаборатори нь 2016 оныг “Итгэмжлэлээс Итгэлцэл”-ийн жил болгон зарласантай холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр өгөөжийг сайжруулахад итгэмжлэгдсэн лабораторийн оролцоо” сэдэвт уулзалт семинарыг энэ оны 01-р сараас эхлэн 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудад өөрийн байранд зохион байгуулж эхэллээ. Уг уулзалт семинаруудыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж, илтгэлээр мэдээлэл өгч оролцох бөгөөд Монгол улсад хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын эзэд, захирал, ерөнхий геологич, геологичдыг уг семинарт өргөнөөр хамрагдан оролцохыг урьж байна.

Монгол улсын Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газар нь 1957 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд Эрдсийн түүхий эд, байгаль орчны шинжилгээ, аттестатчилсан стандартчилсан загвар үйлдвэрлэл, ур чадварын сорилт зохион байгуулах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага юм. Манай лабораторийн хараат бус үйл ажиллагаа, олон жилийн шинжилгээний ажлын туршлагыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрснөөр бид дэлхийн хэмжээнд гурвалсан стандартаар “ПЛАТИНУМ” түвшинд итгэмжлэгдсэн Монгол улсын анхны лаборатори болж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7018-0101, 7018-2904, 9903-4746 дугаарын утсуудаар лавлах боломжтой.

Семинарын эхний 7 хоногт оролцсон байгууллагууд:

  • "Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци"
  • “Эрдэнэс Таван Толгой” ХХК
  • “Саусгоби Сэндс” ХХК
  • “Эрдэнэс Оюу толгой” ХХК
  • “Гацуурт” ХХК
  • “Алтандорнод Монгол” ХХК
  • “Эрэл” ХХК
  • “Монголросцветмет” ХХК
  • “Макс Майнинг” ХХК
  • “Эрээн чулуу” ХХК
  • “Сондог” ХХК
  • “Сонор Трейд” ХХК
  • “Таван баатар” ХХК
  • “Зууннайман Суварга” ХХК
  • “Хөх шугам” ХХК
  • “Ханшашир” ХХК
  • “Монгол Уранниум ресурс” ХХК
  • “Винсвэй Винтрак” ХХК
  • “Гео Эрин” ХХК
  • “Болд төмөр Ерөө гол” ХХК
  • “Жи Си Эс” ХХК
  • “Үүрт Голд” ХХК
  • “Жинст Уул” ХХК
  • “Минторес” ХХК
  • “Motherland” ХХК
  • “Синотум Монголиа” ХХК
  • “Ай Эм Пи” ХХК
  • “Эс Жи Эс” ХХК
  • “Эм Жи Би” ХХК
  • “Багатаян” ХХК“
  • Ди Кэт Энд Ай” ХХК
  • “Хүдэр-Эрдэнэ” ХХК
  • “Геологи лабс майнинг” ХХК
  • “Плагиоклаз” ХХК
  • “СиСиМонголиа” ХХК
  • “Чингэл Бөөнцагаан” ХХК
  • “Баян Эрдэс” ХХК
  • “Монлид Трейд” ХХК
  • “Төгс Эхлэл” ХХК
  • “Жи Жи Ай Эс” ХХК
  • “Алтан гол Эксплорейшн” ХХК
  • “Агитхангай” ХХК
  • “Бритишмайнинг” ХХК
  • “Хүрэнбулаг” ХХК
  • “Монвольфрам” ХХК
  • “Батговь” ХХК
  • “Гобикоул” ХХК
  • “Хос Хас” ХХК
  • “Гео Канам” ХХК
  • “Дунар-Од” ХХК
  • “Дрейпэркапитал” ХХК
  • “Мөнх-Ундраа майнинг” ХХК

1-р сар 28, 2016