Гарчиг

Аттестатчилсан Стандартчилсан Загвар

Геологийн Төв Лаборатори  (ГТЛ) ТӨҮГ-ын үндсэн үйл ажиллагааны нэг нь “Стандартчилсан загвар үйлдвэрлэл” бөгөөд ISO 17034: 2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгуулага (ANAB)-аар олон улсын түвшинд итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага юм. 2012 онд энэхүү ОУ-ын итгэмжлэл авснаас хойш жил бүр ANAB-аар хугацааг сунгах болон магадлан хяналт хийлгэн итгэмжлэлийг ханган ажиллаж байна.

Стандартчилсан загвар (СЗ) гэдэг нь шинжилгээ, судалгааны ажлын үнэн зөв, баталгаат байдлыг хангахад хэмжилзүйн хувьд чухал үүрэгтэй эталон загвар дээж юм.

Стандартчилсан загвар (СЗ): Хэмжлийн үйл явцад зорьсон хэрэглээнд нийцэхээр бүтээгдсэн, нэг буюу хэд хэдэн тогтоосон утгын хувьд хангалттай нэгэн төрөл бөгөөд тогтвортой байх материал [ISO Guide 30:2015, 2.1.1]

Аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ): нэг буюу хэд хэдэн шинж чанарын үзүүлэлт нь хэмжилзүйн хувьд нэгж дамжуулагдах боломжтой аргачлалаар аттестатчилагдсан, шинж чанарын үзүүлэлтийн утга болон түүний эргэлзээг агуулсан гэрчилгээ бүхий стандартчилсан загвар [ISO Guide 30:2015, 2.1.2]

СЗ зохион бүтээх бодит хэрэгцээ аль ч улс оронд байгаагийн адил манай улсад түүний дотор геологи уул уурхайн салбарын олон улсын хэмжээний хэмжлийн баталгаат байдлыг нотлоход өөрийн орны эрдсийн түүхий эдээр СЗ зохион бүтээх асуудал чухал ач холбогдолтой юм.

Монгол орны эрдэс түүхий эдээр СЗ зохион бүтээх ажлыг нь Монгол улсад ГТЛ нь 1973 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа олон жилийн туршлагатай байгууллага юм.

Манай бүтээгдэхүүний онцлог

  • ISO 17034  болон ISO Guide 30-35 стандартуудын шаардлагыг бүрэн хангасан
  • Аттестатчилсан утга, түүний хэмжлийн эргэлзээг олон бүрэлдэхүүн хэсгээс тооцож гаргадаг
  • Хэмжлийн нэгж дамжуулалттай
  • Монгол орны эрдсийн түүхий эдээр үйлдвэрлэсэн

Гадаад хамтын ажиллагаа

Сүүлийн жилүүдэд ГТЛ нь ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан болон захиалгаар, тендер шалгаруулалтаар АСЗ үйлдвэрлэж байна.

ГТЛ нь Олон Улсын Геоаналитик Нийгэмлэг (IAG)-тэй хамтран

  1. 1. Серпентинитийн АСЗ,
  2. 2. Онгонитын АСЗ,
  3. 3. Риолитын АСЗ,
  4. 4. Трахиандезитын АСЗ,
  5. 5. Шохойн чулууны АСЗ

Герман улсын Материалын сорилт, судалгааны хүрээлэн (BAM)-тай хамтран

  • - Циан агуулсан хөрсний АСЗ

Герман улсын Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Хүрээлэн (BGR)-ийн захиалгаар

  • - Манган нодулын АСЗ

Герман улсын BGR-аас зарласан тендерт шалгарч

  • - Чулуун давсны АСЗ-ыг үйлдвэрлээд байна.

Макс группын харьяа Хан Өрнөд ХХК-ийн захиалгаар

  • - Алтны хүдрийн СЗ-ыг үйлдвэрлэж байна.

Олон Улсын Геоаналитик Нийгэмлэг (IAG)-ийн зохион байгуулдаг GeoPT Ур чадварын сорилт (УЧС)-ын хөтөлбөрүүдийн дээжийг бэлтгэж боловсруулах ажлын хамтын ажиллагааныхаа хүрээнд хийж байсан.