Гарчиг

АСЗ Хэрэглээ, ач холбогдол

АСЗ-ын хэрэглээ

АСЗ нь лабораторийн шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг шалгах чанарын гадаад дотоод хяналт, хэмжлийн аргын баталгаажуулалт, багаж тоног төхөөрөмжийн калибровка, тохируулгад болон хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад хэрэглэнэ.

АСЗ-ыг ач холбогдол:

-   Улс орны бүхий л салбарын хэмжил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарын олон улсын стандарт болон зах зээлтэй харьцах чадварыг тогтоох

-   Харьцагдах чадварын үндэс бөгөөд хэмжлийн үнэн зөвд дэлхий нийтийн итгэлцлийг бий болгох

-   Олон улсын стандарт болон зах зээлтэй харьцуулж жиших системийг АСЗ-ын тусламжтайгаар бүрдүүлэх

-   Тоо хэмжээ, төрөл, чанар нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн баталгаат байдлыг илэрхийлэх

АСЗ нь дараах үндсэн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгдэнэ.

-   Шинжилгээний аргын баталгаажуулалт

-   Шинжилгээний ажлын чанарын хяналт

-   Лабораториудын ур чадварын сорил

-   Багаж, тоног төхөөрөмжийн калибровк

-   Геологийн судалгааны гадаад дотоод хяналт, уул уурхайн бүтээгдэхүүний ердийн болон экспертиз шинжилгээ (захиалагчдаас лабораторийн шинжилгээний чанарт тавих хяналт)

-   Шинээр зохион бүтээж буй стандартчилсан загварын аттестатчиллын шинжилгээний хяналт

Савлалт, хадгалалт

-   АСЗ бүрийг дээжийн төрлөөс хамаарсан савлалтын хэмжээ-30, 50, 70, 100, 250 гр

-   Химийн бодисын үйлчилгээ, чийгшилт, доргилтоос хамгаалагдсан хуурай нөхцөлд тасалгааны температурт хадгалах

-   Бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх