Гарчиг

АСЗ Удиртгал

Материалын болон төрөл бүрийн дээжийн лабораторийн шинжилгээ судалгаа хийдэг геологи уул уурхай, анагаах ухаан, эм зүй, биологи, хими физик болон шинжлэх ухааны бусад салбарын шинжилгээний ажлын үнэмшилт магадлал, чанарын үзүүлэлт, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ) зайлшгүй шаардлагатай.

 

Дэлхийн улс орнууд эрдэс түүхий эдийн олон арван стандарт загварын дээж зохион бүтээж шинжилгээний чанар, үнэмшлийг тогтоох, өндөр мэдрэх чадвар, нарийвчлалтай тоног төхөөрөмж, арга аргачлал нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг нь шалгах, дээж сорьцын найрлагыг тогтооход эталон болгон өргөн ашигладаг.

 

Геологийн төв лаборатори (ГТЛ) 1970-аад оны дунд үеэс өөрийн орны төрөл бүрийн чулуулаг, хүдэр, баяжмал, ашигт малтмалын технологийн боловсруулалтын бүтээгдэхүүнээр Олон Улсын-11, үндэсний-51, байгууллагын стандартчилсан загвар (БСЗ)-5 (21) нийтдээ 56 АСЗ зохион бүтээж батлуулсан нь Монгол улсын хэмжээнд бэлтгэгдсэн нийт АСЗ-ын 90 гаруй хувийг эзэлж байна.

            Энэхүү каталогт 2012 оны 1-р сарын 1-нээс өмнө Геологийн Төв Лабораторид зохион бүтээж, олон улсын, өөрийн орны болон байгууллагын стандартаар батлуулсан АСЗ-ын мэдээллийг оруулав. Эрдэс түүхий эдийн шинжилгээний ажил эрхлэн гүйцэтгэдэг үйлдвэрлэлийн болон эрдэм шинжилгээний байгууллага, лабораториудын ажилтан, геологич судлаачдад гарын авлага болгон гаргав. Каталог нь АСЗ-ын гэрчилгээг орлохгүй болно.