Гарчиг

АЛБАНЫ ХҮМҮҮС "ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ" ТӨҮГ-ын ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАЖ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Я.Болд, Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун, Ашигт малтмал газрын тосны Газрын дарга Л.Баярмандал нар “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцлаа.

Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын удирдлагын баг өнөөгийн нөхцөл байдал, анхаарах сайжруулах шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж болон бусад ажлуудын тухай албаны хүмүүст танилцууллаа.
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа шинжилгээний ажлуудыг “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-рт төвлөрүүлэх, Монгол улсын хилээр экспортлогдож байгаа баяжмалд хяналт тавих, одоо байгаа хүчин чадлаа нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа тухай Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун онцлон хэллээ.

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг Ерөнхий инженер Б.Мөнхдэлгэр, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж УУХҮЯам, ТӨБЗГ- т хүргүүлсэн тухай “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Дэд захирал Э.Содномжамц нар зочдод тайлагналаа.





3-р сар 04, 2022